Цэргийн нисэх онгоцны хоёрдугаар нисэгчийн үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-12-17 15:17:51

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн цэргийн нисэх онгоцны хоёрдугаар нисэгчийн үүргийг анх удаа хиймэл оюун ухаан гүйцэтгэсэн тухай тус улсын Агаарын цэргийн хүчин /АЦХ/ мэдээлжээ.


Хиймэл оюун ухаан “U-2 Dragon Lady” тагнуулын нисэх онгоцны туршилтын нислэгийн үеэр хоёрдугаар нисэгчийг орлож чадсаныг мэдээлэлд онцолжээ. Мягмар гарагт хийсэн энэ нислэгийг АЦХ-ийхэн "дижитал эрин үед үндэсний батлан ​​хамгаалахын салбарт хийсэн асар том үсрэлт",  “чухал үйл явдал” хэмээн нэрлэж байна.


“ARTUµ” хэмээх хиймэл оюун ухааны алгоритмыг АЦХ-ий эрдэмтэд боловсруулжээ. Хиймэл оюун ухааны системийг "нислэгийн явцад хоёрдугаар нисэгчийн гүйцэтгэдэг тодорхой даалгавруудыг гүйцэтгэхэд сургасан байна". Туршилтын нислэгийн үеэр “ARTUµ” нь "илрүүлэх болон тактикийн навигацийн системийг ашиглах үүргийг гүйцэтгэжээ. 


関連ニュース