“Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 57 ам.доллароос дээшилж өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-13 10:22:23

МОСКВА. /RIA Novosti/. “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш анх удаа 57 ам.доллароос дээшилж өсжээ.


Лондоны ICE биржийн лхагва гаргийн арилжааны явцад "Brent" маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.48 хувиар өсөж, нэг торх нь 57.03 ам. доллар болжээ. “WTI” маркийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 53.56 ам.долларт хүрч, 0.66 хувиар өссөн байна.


Нефтийн үнэ өссөн нь нэг талаар зах зээл дээр эрэлт нэмэгдэнэ гэсэн өөдрөг хүлээлттэй, мөн нөгөө талаар “ОПЕК +” бүлгийн шийдвэрийн дараа гарах үйлдвэрлэлийн хэтийн төлөвтэй холбоотой ажээ. 


Өнгөрсөн долоо хоногт болсон “ОПЕК +” бүлгийн уулзалт хоёр өдөр үргэлжилж, олборлолтынхоо хэмжээг тодорхойлсон юм. Гэрээний одоогийн нөхцөлийг бараг бүх улс сунгасан боловч Орос, Казахстан улсууд 2, 3-р саруудад олборлолтоо нэмэгдүүлэхээр болсон бол Саудын Араб болон бусад хэд хэдэн орон эсрэгээрээ цаашид нэмж бууруулахаар шийдсэн билээ.


関連ニュース