Нийт 400 гаруй га талбайг нөхөн сэргээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-19 10:22:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК 1999 оноос хойш нийт 222,6 га талбайд техникийн, 190,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.


Цаашид 100 га талбайг өөрөө нөхөн сэргэх боломжтой гэж үзэн, орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгсөн юм. Уул уурхайн компаниуд олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөнд нь ойртуулж, өвс ургамал ургуулсан нь нийгмийн өмнө хүлээх хариуцлага юм.


Түүнчлэн, энэ онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс хамааран дотооддоо нөхөн сэргээлт хийхгүй ч дүүргийн нутаг дэвсгэрт 0.5 га талбайд мод бут тариалж, 2020 онд эхлүүлсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нуур орчим, Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт дүйцүүлэн хамгаалалт хийх ажлаа үргэлжлүүлнэ. 

関連ニュース