Архангай аймгийн төсөвт тодотгол хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт болж 2016 оны тодотгосон төсвийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн аймгийн төсвийн бүх орлогыг 6.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн нийт зарлагыг 63.2 тэрбум төгрөгөөр тогтоолоо гэж ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.
Төсвийн тухай хуулийн 65.1.1-д заасны дагуу орон нутгийн төсвийн урд оны аудитаар баталгаажиж тайлагнагдсан үлдэгдлийг энэ оны зардлын эх үүсвэр болгон баталж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон тул аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийжээ.
Архангай аймаг Л. Булган