Илон Маск 100 сая ам.долларын уралдаан зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-22 14:18:24

МОСКВА. /Kommerrsant/. Tesla”, “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск хүлэмжийн хийг тогтоон барих, хадгалах үр дүнтэй аргыг боловсруулсан хүнд 100 сая ам.долларын шан амлажээ.


“Хүлэмжийн хийг барих хамгийн шилдэг технологийг хөгжүүлсэн хүнд 100 сая ам.долларын шагнал олгоно” хэмээн дэлхийн хамгийн баян эрхэм Илон Маск “Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Уралдааны талаар тэрбээр ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.


Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Илон Маскийн хөрөнгө 201 тэрбум ам.доллар давжээ. Тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг нэгдүгээр сарын 7-нд тэргүүлсэн юм. Сүүлийн 13 сарын хугацаанд Маскын хөрөнгө 100 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэрбээр жагсаалтын 35 дугаар жагсаж байсан юм. 

関連ニュース