“Suzuki” Мьянмар дахь хоёр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-02-02 15:16:08

ТОКИО. /Kyodo/. Мьянмарт цэргийн эргэлт гарсантай холбоотойгоор ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд тус улс дахь хоёр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоосон гэдгээ Японы “Suzuki Motor” автомашин үйлдвэрлэгч компани өнөөдөр мэдэгджээ.


Suzuki” компанийн мэдээлснээр, Янгон хот дахь 400 ажилтантай үйлдвэрүүдийг даваа гаргийн оройноос түр хаасан бөгөөд үйлдвэрлэлийг нь хэзээнээс хэвийн үргэлжлүүлэхийг хараахан шийдээгүй байгаа ажээ.


Мьянмарт 2019 онд 13300 орчим дөрвөн дугуйтай тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж, 13200 тээврийн хэрэгслийг худалдаалсан “Suzuki” нь Зүүн Өмнөд Азийн тус орон дахь шинэ автомашины худалдааны 60 орчим хувийг эзэлдэг байна.


Жилд 40 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрээ энэ оны есдүгээр сараас Мьянмарт нээхээр төлөвлөж буй Suzuki” хөгжиж буй эдийн засагтай тус улсын зах зээл дэх байр сууриа улам нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ. 

関連ニュース