Дани “вакцины паспорт” танилцуулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
КОПЕНХАГЕН. /Euronews/.
Данийн Засгийн газар улс орноо
хэвийн голдиролд эргэн оруулах зорилтын хүрээнд коронавирусний вакцин хийлгэсэн
хүмүүст вакцины цахим паспорт олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
"Даничууд “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн гэдгээ хавстралт
ашиглан нотлох боломжтой болно" гэж тус улсын Сангийн сайд Мортен Боедсков мэдээлжээ. Ингэснээр
аялал жуулчлал, энтертайнмент гэх мэт эдийн засгийн салбаруудыг нээх боломжтой
болно гэж эрх баригчид үзэж байгаа ажээ.
Засгийн газрын төлөвлөж
буйгаар, “COVID-19”-ийн
вакцинжуулалтад хамрагдсан иргэд цахимаар бүртгүүлснээр хоёрдугаар сарын эцэс вакцин
хийлгэснээ нотлох боломжтой болох ажээ. Мөн дараагийн 3-4 сард вакцины паспортоо
гар утаснаасаа үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн хөрш Швед улс
вакцины паспортыг нэвтрүүлэх тухай хэлэлцэж байгаа талаар “Euronews” сувгийн Стокхолм хот дахь сурвалжлагч Пер
Бергсфорс Нюберг мэдээлжээ. “Европын зарим орны удирдагчид вакцины паспорт олгох
боломжийн талаар хэлэлцэж байгаа боловч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй
байна. Гэвч аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай улсуудын хувьд энэхүү
паспорт зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн найдаж байна”
гэж тэрбээр мэдээлжээ.