Аялагч, жуулчдад зориулж түр амрах цэг байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймаг аялагч, жуулчдын тав тухыг хангах зорилгоор түр амрах цэгийг байгуулж байгаа юм. Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр жуулчид түр амрах сүүдрэвч, бие засах газар бүхий байгууламжийг Эрдэнэбулган сумын нутаг домог Цагаан давааны орчин байгуулахаар төлөвлөөд байна.
Харин саяхан байгаль хамгаалах орон нутгийн сангийн гурван сая төгрөгөөр Чулуутын голын гүүрийн хажууд жуулчид, аялагчдад зориулан түр амрах цэгийн байгууламжийг барьж ашиглалтанд оруулан Өндөр-Улаан сумын удирдлагуудад хүлээлгэн өгөөд байгаа юм.
Архангай аймаг Л.Булган