“Brent” маркийн нефтийн үнэ 63 ам.доллар давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /RIA Novosti/. Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн үнэ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 22-ноос хойш анх удаа 63 ам.доллар давж өсжээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 0.83 хувиар өсөж, нэг торх нь 63.18 ам.доллар болжээ. Түүнчлэн “WTI” маркийн нефтийн гуравдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 60.47 ам.долларт хүрч, 1.27 хувиар өссөн байна.
Нефтийн ханш ийнхүү чангарсан нь "ОПЕК +" бүлгийн хэлэлцээртэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хэлэлцээрт оролцогч зарим улс өдөрт олборлох хэмжээгээ 1.425 сая торхоор бууруулах бөгөөд үүний нэг сая нь Саудын Арабад ногдож байгаа юм.