“Apple” цахилгаан автомашин бүтээх асуудлаар “Nissan” компанид ханджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Financial Times/. “Apple” корпорац автомат жолоодлоготой цахилгаан
автомашин бүтээх төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар Японы “Nissan”
компанид хандсан хэдий ч яриа хэлэлцээ
эхний шатандаа зогсжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд цахилгаан автомашины брэндтэй холбоотой
асуудал дээр санал зөрөлдсөний улмаас хэлэлцээ ахлах удирдлагуудын түвшинд
хүрээгүй байна. Автомат жолоодлоготой автомашиныг өөрийн нэрийн брэндийн дор
гаргахыг “Apple” компани “Nissan”-д санал болгосны дараа талуудын яриа хэлэлцээ
зогссон байна.
Энэ талаар “Apple” компанийн зүгээс тайлбар өгөөгүй аж. Харин “Nissan” компанийн үйл ажиллагааны захирал Ашвани Гупта мэдэгдэхдээ бид “Apple” компанитай яриа хэлэлцээ хийхгүй гэжээ.
“Apple” компани БНСУ-ын “Hyundai
Motor Company” компанитай цахилгаан хөдөлгүүртэй автомат жолоодлоготой машин
хамтран гаргах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тухай өмнө нь “The Wall
Street Journal” сонин мэдээлсэн юм.