Ж.Байден 1.9 их наяд ам.долларын тусламжийн багцыг батлахыг Сенатад уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 1.9 их наяд ам.долларын тусламжийн багцыг ойрын хугацаанд батлахыг Конгрессын Сенатын танхимд уриаллаа.
Төлөөлөгчдийн
танхим уг хуулийн төслийг бямба гарагт баталсны дараа Ж.Байден ийнхүү
мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч
Цагаан ордонд үг хэлэх үеэрээ Төлөөлөгчийн танхимын хууль тогтоогчдод талархал
илэрхийлээд, бидэнд дэмий өнгөрүүлэх цаг байхгүй гэдгийг цохон тэмдэглэсэн
байна.
“COVID-19” цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн аж ахуй нэгж,
засаг захиргаа, олон сая иргэнд тусламж үзүүлэх хуулийн төслийг Төлөөлөгчдийн
танхим 219-212 саналын харьцаагаар баталжээ.