Архангай аймгийн нийт нутгаар салхи секундэд 27 метр хүрч ширүүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт нутгаар 3 дугаар сарын 14-ний өдөр салхи секундэд 9-27 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурлаа.
Талархаг нутаг болох Өлзийт сумын нутгаар салхины хурд секундэд 27 метр хүрсэн байна. Мөн Батцэнгэл, Булган, Өгийнуур, Өндөр-Улаан, Хашаат, Цэцэрлэг сумын нутгаар 22-25 м/с, Чулуут, Хотонт, Хайрхан, Тариат, Эрдэнэбулган сумын нутгаар 16-19 м/с, Жаргалант, Хангай сумын нутгаар секундэд12-14 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурлаа. Энэ хугацаанд Эрдэнэбулган, Тариат, Булган, Жаргалант, Өндөр-Улаан, Хангай, Цэцэрлэг, Чулуут сумын нутгаар 0.0-0.6 мм цас орж, бусад сумын нутгаар цас ороогүй байна.
Өнгөрсөн шөнө нийт сумдын нутгаар цас ороогүй. Агаарын температур
Эрдэнэбулган сумын нутгаар 14 градус, Өндөр-Улаан, Хангай, Цахир сумын нутгаар
20-21 градус, бусад сумын нутгаар 13-19 градус хүйтэн хоносон байна.