Тэг зогсолт хийсэн энэ хугацаанд халдварын тархалтыг хумихаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-27 21:30:34

Архангай/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос өдөр бүрийн 15.00 цагт олон нийтэд хандан мэдээлэл өгч байхаар шийдвэрлэлээ. Энэ дагуу аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Шуурхай штабын дарга В.Мөнхбат мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа. 


- Аймгийн хэмжээнд 72 цагийн хугацаанд ТЭГ зогсолт хийж, халдварын тархалтыг хумихаар хичээнгүйлэн ажиллаж байна.

- УОК-ын шийдвэрээр Архангай аймгийг 4-р сарын 10-ны өдрийг хүртэл “Улаан түвшин”-д шилжүүлээд байгаа тухай олон нийтэд мэдээлсэн. Гэхдээ аймгийн Онцгой комиссын 3-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар гаргасан Засаг даргын захирамжийн хугацаа 3-р сарын 29-ний 17.00 цагт дуусгавар болно. Үүний дараа аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, нөхцөл байдлаас хамааран УОК-ын хугацаа сунгах шийдвэрийг хэлэлцэнэ. 

- Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасантай холбогдуулан дотуур байранд 200 гаруй сурагч хөл хорионд ороод байна. Нөхцөл байдлаас хамааран эдгээр сурагчдыг 3-р сарын 29-ний 17.00 цагт захирамжийн хугацаа дууссаны дараа PCR шинжилгээний хариуг үндэслэн ар гэрт буцаах ажлыг төлөвлөж байна. 

- Халдварын нөхцөл байдлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц болон эмчилгээний зардалд зориулан Засаг даргын нөөц сан болон Гамшгаас хамгаалах сангийн төсвөөс нийт 100 сая төгрөг зарцуулан бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. 

- Эхний батлагдсан тохиолдлоос хойш өнөөдрийн 15.00 цагийн байдлаар нийт 1500 гаруй иргэнд PCR шинжилгээ хийсэн. 

-Өнгөрсөн өдрүүдэд Эрдэнэбулган суманд гацсан нийт 220 орчим иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, байнгын оршин суугаа хаягт нь буцаасан байна. 

- Мөн аймгийн хэмжээнд 18 хүнсний дэлгүүр иргэдэд түгээлт хийн үйлчилж байгаа ба АОК-оос хүнсний түгээлтэд тээврийн зардлыг тусгахгүй байх чиглэл өгсөн. 

- Батлагдсан тохиолдлуудын хавьтал тодорхойлох тандалт судалгаа үргэлжилсээр байна. Бид өмнө нь ийм нөхцөл байдалд орж байгаагүй учраас аливаад болгоомжтой хандаж, буруу зөрүү мэдээлэлд хэт автахгүй байхыг хүсье. Энэ бол цар тахал...



関連ニュース