Сөүл 2032 оны Олимпыг Пёньянтай хамтран зохион байгуулах хүсэлт гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын нийслэл Сөүл хотын засаг
захиргаа 2032 оны зуны Олимпыг БНАСАУ-ын нийслэл Пёньян хоттой хамтран зохион
байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ хүргүүлснээ пүрэв гарагт мэдэгдлээ.
“ОУОХ-ны
холбогдох комисст 2032 оны Олимпыг Сөүл, Пёньян хамтран зохион байгуулах
хүсэлтийг бичгээр хүргүүллээ” гэж Сөүлийн засаг захиргаа мэдээлжээ.
ОУОХ энэ оны
хоёрдугаар сарын 25-нд Австралийн Брисбен хотыг 2032 оны Олимпыг зохион
байгуулах хотоор нэрлэсэн юм. Харин БНСУ-ын Засгийн газар болон Сөүлийн засаг
захиргаа уг шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд, наадмыг хамтран зохион
байгуулах хүсэлт гаргах талаар ОУОХ-той зөвлөлдсөн байна.
2032 оны Олимпыг зохион
байгуулах хотоор Брисбенийг сонгох шийдвэр хараахан эцэслэн гараагүй байгаа тул
бусад хотуудтай үргэлжлүүлэн зөвлөлдөхийг Засгийн газар ОУОХ-ноос хүсжээ.
БНСУ-ын
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар 2019 оны есдүгээр сард
байгуулсан Пёньяны хамтарсан тунхаглалдаа 2032 оны Олимпыг хамтран зохион
байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.