БНХАУ-тай хийх худалдаанд Д.Трампын байр суурийг үргэлжлүүлэн баримтална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /VOA/. БНХАУ-тай хийх худалдаанд Дональд Трампын засаг
захиргааны хатуу байр суурийг үргэлжлүүлэн баримталж, "Америкийн ажилтнууд, аж
ахуй нэгжүүдийг Хятадын шударга бус үйл ажиллагаанаас хамгаалахын төлөө
ажиллана" гэж АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо лхагва гарагт мэдэгдэв.
Ж.Раймондо Цагаан
ордонд мэдэгдэл хийх үеэрээ, Д.Трампын засаг захиргааны ногдуулсан татвар нь
тухайн үедээ Ардчилсан намын төлөөлөгчдийн шүүмжлэлд өртөж байсан боловч
Америкийн ган, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн салбарын ажлын байрыг хадгалахад
хувь нэмрээ оруулсан хэмээжээ.
АНУ одоогоор БНХАУ-ын экспортын 66 хувьд татвар ногдуулаад байгаа юм. “Олон улсын худалдааг тэнцвэртэй байлгахад импортын эдгээр татварыг ногдуулах шаардлагатай байна” гэж Худалдааны сайд хэлсэн байна.