“Барселона” хамгийн үнэ цэнтэй баг болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-13 10:44:16

БАРСЕЛОНА. /Kommersant/. “Forbes” сэтгүүлээс гаргасан хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнтэй 20 багийн жагсаалтыг анх удаа “Барселона” баг тэргүүлжээ.

Жилийн өмнө гаргасан жагсаалтад Мадридын “Реал” нэгдүгээрт бичигдэж байв. Багуудыг эрэмбэлэхдээ “Forbes” 2019/2020 оны улирлын орлого болон үйл ажиллагааны орлогыг нь тооцоолжээ.  

Энэ удаагийн хамгийн үнэ цэнтэй 10 багийн жагсаалтад дараах багууд багтжээ.

«Барселона» - 4.76 тэрбум ам.доллар

«Реал» — 4.75 тэрбум ам.доллар

«Бавария» — 4.215 тэрбум ам.доллар

«Манчестер Юнайтед» — 4.2 тэрбум ам.доллар

«Ливерпуль» — 4.1 тэрбум ам.доллар

«Манчестер Сити» — 4 тэрбум ам.доллар

«Челси» — 3.2 тэрбум ам.доллар

«Арсенал» — 2.8 тэрбум ам.доллар

«Пари Сен Жермен» — 2.5 тэрбум ам.доллар

«Тоттенхем» — 2.3 тэрбум ам.доллар

Барселона” баг нэгдүгээрт бичигдсэн хэдий ч коронавирусний цар тахлын улмаас санхүүгийн асуудлууд нь эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, тус багийн тайланд цэвэр өрийн хэмжээ нь 488 сая евро буюу 1.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн дурджээ.

関連ニュース