Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 7.3 хувиар өснө гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-04-28 11:48:44

МАНИЛА. /RT/. Цар тахлын улмаас эдийн засгийн хувьд хүндрэл нүүрлэсэн хэвээр байгаа хэдий ч бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 7.3 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банк (АХБ) таамаглаж байна.


Ийм өөдрөг таамаглал нь дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн найдвар, мөн вакцин түгээх ажил ахицтай байгаатай холбоотой гэж АХБ-ны цахим хуудаст гарсан мэдээлэлд тэмдэглэжээ. Үүнээс гадна, тус банк Хятадын ДНБ 8.1 хувиар, мөн Энэтхэгийн ДНБ 11 хувиар өснө гэж таамаглаж байна.


АХБ Төв, Зүүн, Зүүн-Өмнөд, Өмнөд Азийн, мөн Номхон далайн 45 улс орон, бүс нутгийг хөгжиж буй орнуудын тоонд оруулжээ.


関連ニュース