18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааг худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны а/251 дугаар захирамжаар 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааг худалдаалах, түүгээр үйлчлэхийг 2021.05.16-ны 06.00 цагаас 2021.06.02-ны өдрийг хүртэл хугацаанд хоригложээ.
Мөн дээрх хугацаанд халдвар хамгааллын тусгай нөхцөл, шаардлага дэглэмийг баримтлан үсчин, маникюр, гоо сайхан, хүнс, барааны зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжин ажиллахыг зөвшөөрсөн байна.