Ус зайлуулах даланд хүний амь нас эрсджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт хотод орсон борооны улмаас ус зайлуулах хоолойнууд усаар дүүрч үер үүсэн, эрдэнэт хүний хүний амь нас эндсэн хэрэг гарлаа.
Хэргийн газар дээр аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх шинжилгээний алба, яаралтай түргэн тусламжийн баг ажиллаж байна. Аман эх сурвалжийн өгч байгаа мэдээгээр нэг хүүхэд, нэг том хүн эндсэн гэж байна. Одоогоор хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс холбогдох газруудаас татгалзлаа.
Ус зайлуулах даланд хүний амь нас эрсдэж байгаа нь анхны тохиолдол биш юм.
Т. Одончимэг