ОБГ-т автомашин болон шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-11 11:20:02
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Золжаргал ОБГ-т туулах чадвар сайтай автомашин болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна.
Эл өдөр ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Архангай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргал болон ОБГ-ын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нартай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр цар тахлын үеийн бэлэн байдлын зэрэг, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалах болон армийн дэмжлэгийн бүлэг уулзалтад оролцож, ОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж нэмж нийлүүлнэ гэдгээ хэллээ.
Түүнчлэн хамтран ажиллах саналын хүрээнд аймгийн Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Эрдэнэбулган, Тариат суманд хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр болжээ.
関連ニュース