Сүүлийн 24 цагт 35 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-22 17:22:18

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2021 оны 7-р сарын 22-ны 00:00 цагийн байдлаар 231 хүнд PCR шинжилгээ хийснээс 25 тохиолдол, 75 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 10 тохиолдол батлагдаж, нийт 306  шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 35 байна. Үүнд: Хайрхан 3, Эрдэнэмандал 1, Чулуут 1, Цэнхэр 3, Хотонт 1, Тариат 3, Хашаат 3, Эрдэнэбулганд 20 байна. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 2239 боллоо. 

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 630

COVID-19 өвчний  улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 284

Үүнээс: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй : 159

ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо: 125

Эдгэрсэн : 1955 / 87.3хувь /  

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 55105, II тунд – 48716 нийт 103821  хүнийг хамруулаад байна.

関連ニュース