Гана улс загас агнуурын салбартаа шинэчлэл хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-08-25 12:51:39

АККРА. /Xinhua/. Гана улс шинээр ажлын байр бий болгож, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд загас агнуурын салбартаа шинэчлэл хийнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Фрема Опаре мягмар гарагт мэдэгджээ.


Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард Ганад болох Африк, Карибын тэнгис, Номхон далайн орнуудын байгууллагын /OACPS/ Загас агнуурын асуудал хариуцсан сайд нарын долоодугаар уулзалтын талаар танилцуулах үеэрээ ийнхүү хэлсэн байна.


"Засгийн газар хойч үед асар их үр дагавар авчрах хууль бус, хяналтгүй загасчлал болоод шавхагдаж буй загасны нөөцийн асуудлыг шийдвэрлэх болно” гэж Ф.Опаре мэдэгджээ.


Мөн загас агнуурын салбарын менежментийг сайжруулах, түүний нөлөөллийг оновчтой болгохын тулд Засгийн газраас загас агнуурын хамтын менежментийн шинэ бодлого боловсруулна гэдгийг онцлон хэлжээ.


Албан ёсны мэдээллээр, Гана улс загасны экспортоос жил бүр 190 сая орчим ам.долларын орлого олдог бөгөөд энэ салбар ойролцоогоор гурван сая хүний амьжиргаагаа залгуулах эх үүсвэр нь болдог байна. 

関連ニュース