Токиогийн Паралимпын наадмын хоёр дахь өдөр 30 багц медалийн эзэд тодорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-08-26 10:19:59

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо мягмар гарагт нээлтээ хийсэн зуны Паралимпын XVI наадмын хоёр дахь өдөр 30 багц медалийн эзэд тодорно.


Тамирчид дугуйн тэмцээн, туялзуур сэлэм, усанд сэлэлт, пауэрлифтинг, морин уралдааны төрөлд 30 багц медалийн төлөө өрсөлдөх юм.


Өнөөдөр мөн тэргэнцэртэй регби, тэргэнцэртэй сагсан бөмбөг, ширээний теннис, гоол бөмбөгийн тэмцээнүүд болно.


Паралимпын наадмын эхний өдөр дугуйн тэмцээн /трек/, усанд сэлэлт, тэргэнцэртэй туялзуур сэлэм гэсэн гурван төрөлд 24 багц медалийн эзэд тодорч, гоол бөмбөг, ширээний теннисний тэмцээний хэсгийн эхний тоглолтууд явагджээ.


Тэмцээний эхний өдөр Австралийн шигшээ баг 6 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Удаах байрт 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн Хятадын шигшээ баг орсон бол ОХУ-ын Олимпын хорооны баг медалийн чансааны гуравдугаар байрыг эзэлжээ. Оросын баг тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна.


関連ニュース