“Brent” маркийн нефтийн үнэ 72 ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-08-27 16:53:43

МОСКВА. /RIA Novosti/. Баасан гаргийн өглөө ам.долларын ханш сул байгаагаас шалтгаалан газрын тосны үнэ өссөн байна. Энэ долоо хоногийн арилжааны явцад "хар алт"-ны үнэ 9-9.5 хувиар өсөж, өнгөрсөн оны 10 дугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ.


Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн 11 дүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 1.28 хувиар өсөж, нэг торх нь 71.08 ам.доллар, 10 дугаар сарынх 1.41 хувиар өсөж, 72.07 ам.доллар болжээ. Харин “WTI” маркийн нефтийн 10 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 68.36 ам.долларт хүрч, 1.39 хувиар өссөн байна. 


Энэ долоо хоногт “Brent” маркийн нефтийн үнэ 8.9 хувиар, “WTI” 9.55 хувиар өсөж, нефтийн үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. 


Нефтийн ханш өсөхөд мөн ам.долларын сул ханш нөлөөлж байна. АНУ-ын худалдааны гол түншүүд болох зургаан улсын валютын сагстай харьцах долларын ханшийг харуулдаг индекс 0.07 хувиар буурч, 93 пункт болжээ.


Үүнээс гадна, хөрөнгө оруулагчид наймдугаар сарын 27-нд дууссан долоо хоногт АНУ-д газрын тосны хэчнээн цооног ажилласан талаарх нефтийн талбайн үйлчилгээ эрхэлдэг “Baker Hughes” компанийн мэдээлэл гарахыг хүлээж байна. Өмнөх долоо хоногт энэ тоо найман нэгжээр өсөж, 405 агрегат болжээ.


関連ニュース