Өнгөрсөн сард Хятадад ажилгүйдлийн түвшин нэмэгдээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-15 11:27:09

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хотуудын хүн амын дунд ажилгүйчүүдийн эзлэх хувь наймдугаар сард 5.1 хувь байсан нь долоодугаар сарынхтай харьцуулахад өөрчлөгдөөгүй байна. Эрх баригчид найман сарын хугацаанд 9 сая 38 мянган ажлын байр бий болголоо гэж Хятадын Улсын Статистикийн газраас мэдээлжээ.


БНХАУ-ын дотоодын эдийн засгийн байдлын талаарх засгийн газрын сар тутмын тайланд хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өгдөггүй байна. Энэ нь холбогдох үзүүлэлтүүд өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүчин зүйлсийн онцлогтой холбоотой аж.


Хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан тайланд дурдсанаар, 25-аас доош насны хүмүүсийн дунд ажилгүйдэл 15.3 хувь байгаа бол 25-59 насны иргэдийн дунд энэ үзүүлэлт 4.3 хувьтай байна.


Статистикийн мэдээллээс үзвэл, 2020 онд Хятадын Засгийн газар хөдөлмөр эрхлэгчдийн тоог 11.86 саяар нэмэгдүүлж, төлөвлөгөөгөө 131.8 хувиар биелүүлжээ. Өнгөрсөн онд ажилгүйдлийн түвшин 5.2 хувь байсан байна.


関連ニュース