Дэлхийн дээд амжилтын эзэн Мэри Кейтани бэртлийн улмаас зодог тайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НАЙРОБИ. /BBC/. Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн, Кенийн тамирчин Мэри Кейтани нурууны бэртлийн улмаас зодог тайлж буйгаа зарлажээ.
"Урт хугацааны аялал энэ хүрээд дууслаа. Дэлхийн өнцөг булан бүрээс намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Өөрийнхөө гаргасан амжилтаар үнэхээр их бахархаж байна. Миний амьдралын шинэ хуудас эхэлж байна” хэмээн 39 настай тамирчин бүсгүй өөрийн “Instagram” хуудсандаа нийтэлжээ.
М.Кейтани “Лондон Марафон-2017” олон улсын марафон гүйлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 2:17:01 цагийн амжилтаар түрүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Тэрээр “Нью-Йорк Марафон”
тэмцээнд дөрвөн удаа буюу 2014, 2015, 2016, 2018 онуудад түрүүлсэн бөгөөд 1981
оноос хойш тасралтгүй зохиогдсон “Лондон Марафон” тэмцээнд гурван удаа /2011,
2012, 2017/ түрүүлжээ.