АНУ-ын эдийн засгийн өсөлт “Дельта” хувилбарын улмаас саарах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-29 12:56:04

ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын эдийн засгийн энэ оны өсөлт коронавирусний “Дельта” хувилбарын тархалтын улмаас 5.6 хувьд хүрч саарах төлөвтэй байна гэж эдийн засагчид урьдчилан таамаглажээ.


Тодруулбал, Вашинтон хотод төвтэй Бизнесийн эдийн засагчдын үндэсний холбоо /NABE/ 2021 онд 6.7 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан эдийн засгийн өсөлтийг 5.6 хувьд хүргэн бууруулсан байна.


Мөн энэ онд инфляцийн түвшин 5.1 хувьд хүрнэ гэж таамаглажээ. “CBS” телевизийн мэдээлснээр, хэрэглээний үнийн индекс сүүлийн 12 сарын хугацаанд 4.2 хувиар өссөн нь 1991 оны нэгдүгээр сард 4.5 хувьд хүрч байснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Эдийн засагчдын үзэж буйгаар, “Дельта” хувилбарын тархалт хэрэлээний зардлыг эрс бууруулах төлөвтэй байна. Түүнчлэн “NABE”-гийн судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь уг хувилбарыг 2021, 2022 онд АНУ-ын эдийн засагт учрах хамгийн том эрсдэл хэмээн тодорхойлжээ.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д “COVID-19” халдварын 43 124 884 тохиолдол илэрч, 690 641 хүн нас баржээ. “Дельта” хувилбарын тархалт нэмэгдэх болоод буй энэ үед улсын хэмжээнд өдөрт 2000 гаруй хүн халдвараар нас барах болоод байгаа бол ойролцоогоор 20 сая гаруй хүн вакцин хийлгээгүй хэвээр байна. 

関連ニュース