"Evergrande Group” хувьцаагаа арилжихаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-04 14:01:04

ШАНХАЙ. /TASS/. Хятадын хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниудын нэг болох “Evergrande Group” Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахыг зогсоосон тухай биржийн цахим хуудсанд мэдээлжээ. 


"Evergrande Group” -ийн хувьцааны арилжааг 2021 оны 10 дугаар сарын 4 -ний өдрийн 09:00 цагт компанийн хүсэлтээр зогсоосон" гэж мэдэгдэлд дурджээ. Тус компани удахгүй “томоохон хэлцэл хийснээ зарлахаар” төлөвлөж байгаа аж.


"China Evergrande Group" нь олон салбарт хөрөнгө оруулдаг холдинг бөгөөд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон тоглогч юм. Гэвч тус группийн өр 300 тэрбум гаруй ам.долларыг давтлаа хуримтлагдаж, дампуурлын ирмэгт иржээ. Борлуулалт буурч, өндөр эрсдэлтэй бизнесийн загвар гаргасан нь, мөн Хятадын орон сууцны зах зээлийн өсөлтийг хязгаарлах Бээжингийн арга хэмжээ тус компанийг хямралд хүргэсэн байна. Хонконгийн биржээр арилжаалагддаг  хувьцаа нь он гарснаас хойш 82 гаруй хувиар хямдарчээ.


 


関連ニュース