Индонез гадаадын жуулчдад нөхцөлтэйгээр хилээ нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-05 09:31:14

ЖАКАРТА. /Xinhua/. Индонезид шинээр бүртгэгдсэн коронавирусний халдвар буурч байгаатай холбогдуулан энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хэд хэдэн улс орны гадаадын жуулчдад зориулж, Бали арал руу хийх олон улсын нислэгээ сэргээлээ хэмээн тус улсын Засгийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.


Индонез БНСУ, БНХАУ, Япон, Шинэ Зеланд, АНЭУ-ын Абу-Даби, Дубай хотоос ирэх жуулчдыг хүлээн авах болно гэж Далайн болон хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Лухут Бинсар Панджаитан цахим хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.


Тус улсын хилээр нэвтрэх гадаадын жуулчдад өөрийгөө тусгаарлах, коронавирусний шинжилгээнд хамрагдахын тулд байрлах зочид буудлын захиалгыг дор хаяж найман хоногийн хугацаатайгаар баталгаажуулсан баримт бичигтэй байх шаардлагыг тавих ажээ.


Даваа гарагт Индонезийн Засгийн газар олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээгээ энэ сарын 18-ныг хүртэл сунгасны зэрэгцээ худалдаа, үйлчилгээ, спортын төв зэрэг олон нийтийн газруудад хэрэгжих хязгаарлалтын арга хэмжээг сулруулжээ. 

関連ニュース