Европт хийн үнэ 1000 ам.доллароос доошилж буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Европт хийн үнэ 10 дугаар сарын эхэн үеэс хойш анх удаа мянган шоо метр нь 1000 ам.доллароос доошилж буурсан байна.
"ICE Futures" биржийн мэдээллээр, пүрэв гаргийн арилжаа эхлэхэд хийн үнэ мянган шоо метр нь 1250 ам.доллар байсан боловч 973 ам.доллар болж буурчээ.
Нидерландын TTF -ийн индексээр 11 дүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ өмнөх өдрийн арилжааны үнийн дүнгээс 22 гаруй хувиар буурсан байна.
Лхагва гарагт Европт хийн үнэ түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилж, мянган шоо метр нь 1937 ам.доллар болж өссөн боловч дараа нь огцом буурч арилжаа хаагдах үед 1260 ам.долларт хүрсэн юм.