Архангай аймагт халдварын нийт 9085 тохиолдол батлагдаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 161 сорьцоос 16, түргэвчилсэн оношлуурын 152 шинжилгээнээс 72, нийт 88 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 9085 болов.
Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 96, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 36, гэрийн эмчилгээнд эмчлүүлж байгаа 8, нийт 140 хүн эдгэрсэн.
Нийт 9085 тохиолдлын 8156 нь буюу 89,7 хувь нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 28
Эмчлүүлж байгаа 970: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 672:
Биеийн байдал: Хөнгөн 542, хүндэвтэр 108, хүнд 21, маш хүнд 1.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 181:
Ар Мөнгөнчагнуур - 91, Ар Мөнхжин - 48, Ар Манал - 42
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 106
6-15 нас: 159
16-39 нас: 354
40-59 нас: 252
60-аас дээш: 99
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2105
Аймгийн хэмжээнд I тунд 60276, II тунд 56199, III тунд 8699 хүнийг дархлаажуулсан байна.