БНХАУ-д автомашины үйлдвэрлэл өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-10 16:06:57

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбар оны эхний найман сарын турш тогтвортой өсөлтөө хадгалж, орлого, ашиг, нэмүү өртгийн хэмжээ хоёр оронтой тоогоор тэллээ гэж тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлжээ.  


Энэ салбарын компаниудын үйл ажиллагааны нийт орлогын хэмжээ энэ оны 1-8 дугаар сарын хооронд 16.49 их наяд юань буюу 2.55 их наяд орчим ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.


Мөн хугацаанд компаниудын нийт ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4 хувиар өсөж, 980 тэрбум юаньд хүрсэн гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.  


Түүнчлэн энэ оны 1-8 дугаар сарын хооронд БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.2 хувиар өссөн нь тус улсын аж үйлдвэрийн салбарын нийт өсөлтөөс 3.1 пунктээр өндөр байгаа ажээ.

 

関連ニュース