Хятадын хэрэглээний үнийн индекс өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс /CPI/ энэ оны есдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн газраас /NBS/ мэдээлжээ.
Энэ үзүүлэлт өнгөрсөн оны долоодугаар сартай харьцуулахад 0.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Тус улсад гахайн махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 46.9 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн газрын ахлах статистикч Дун Лицзюань хэлжээ.
БНХАУ-ын бараа, үйлчилгээний бөөний үнийн өөрчлөлтийг харуулдаг үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ энэ оны есдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар өссөн байна.
Түүнчлэн БНХАУ-ын энэ оны Засгийн
газрын ажлын тайланд дурдсанаар, 2021 онд инфляцийн зорилтот түвшинг
ойролцоогоор гурван хувь байхаар тогтоожээ.