Рамадан сар дууссанаар Сирид байлдааны ажиллагаа үргэлжилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /NHK/. Сирийн арми өчигдрөөс эхлэн улс даяар гурав хоногийн хугацаанд дангаар гал зогсоож байгаагаа мэдэгдсэн боловч тус улсад байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна.
“Ид аль-Фитр” буюу лалын ариун Рамадан сар дууссаныг тэмдэглэх ёслол эхэлж байгаатай давхцан Сирийн арми 72 цагийн хугацаагаар гал зогсоож байгаа ажээ.
Тус улсын засгийн газрыг эсэргүүцэгч “Сирийн чөлөөт арми” бүлэглэл 3 хоногийн хугацаанд гал зогсоохыг дэмжжээ. Тус бүлэглэлийг барууны улсууд дэмждэг юм.
Гэвч Сирийн арми гал зогсоосныг зарласны дараа нийслэл Дамаск хотоос холгүй орших хотод засгийн газрыг эсэргүүцэгч өөр нэг бүлэглэлийнхэн халдлага үйлдсэн гэсэн мэдээлэл байна.
Их Британид төвтэй “Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ мэдэгдэхдээ “засгийн газрын хүчнийхэн болон засгийн газрыг эсэргүүцэгч босогчдын бүлэглэл их буугаар галласаар байна” гэв.
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн өнгөрсөн хоёрдугаар сард гал зогсоохоор тохиролцсон юм.
Рамадан сар баяр ёслолын байдалтайгаар дууссан боловч Сирийн ард түмэн дахиад л зовж зүдрэх нь гэж ‘’NHK’’ телевизийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Г.Доржханд