Ж.Байден дэд бүтцийн төсөлд даваа гарагт гарын үсэг зурна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Fox
News/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо
Байден 1.2 их наяд ам.долларын дэд бүтцийн төсөлд гарын үсэг зурах ёслол ирэх даваа
гарагт болно гэж Цагаан ордон мэдээлжээ.
Энэхүү үйл
ажиллагаанд Конгрессын гишүүд, муж улсын захирагчид, хотын дарга нар, үйлдвэрчний
эвлэл, бизнесийн салбарын манлайлагчид оролцох ажээ.
Өнгөрсөн баасан
гарагт Төлөөлөгчдийн танхим энэхүү баримт бичгийг 228-206 саналын
харьцаатайгаар баталсан юм. Тодруулбал, Ардчилсан намын зургаан гишүүн татгалзаж,
Бүгд найрамдах намын 13 гишүүн дэмжсэн санал өгчээ.
Зам, гүүр, төмөр зам, усны
хоолой, өргөн зурвасын дэд бүтцийн системийг сайжруулах санхүүжилтийг тусгасан
энэхүү төслийг Сенатын танхим энэ оны наймдугаар сард 69-30 саналын харьцаатайгаар
баталсан билээ.
Ж.Байден Мэриленд
муж улсын Балтимор хотноо лхагва гарагт дэд бүтцийн төслийн талаараа хэлэхдээ,
Конгресс энэхүү багцыг баталснаараа “түүхэн алхам” хийсэн хэмээжээ.