АНУ, Япон гангийн хэт үйлдвэрлэлийг шийдэхээр зөвлөлдөх уулзалт эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Япон ган, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн илүүдэл хүчин хүчин чадлын асуудлыг шийдэх зөвлөлдөх уулзалтыг баасан гарагт эхлүүллээ гэж АНУ-ын Худалдааны яам мэдээлжээ.
Энэ асуудлыг Японы талтай АНУ-ын Худалдааны сайд Жин Раймонд, худалдааны төлөөлөгч Кэтрин Тай нар хэлэлцэхээр болжээ. “Голчлон Хятадтай холбоотой дэлхийн зах зээлийн бус үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал” Америкийн аж үйлдвэрт нөлөөлж байгаад бид санаа зовниж байна гэж АНУ-ын Худалдааны яам мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.
"Эдгээр зөвлөлдөх уулзалт нь өндөр стандартыг сурталчлах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг асуудлуудад хариу өгөх, түүнчлэн зах зээлийн бус арга барил, үйл ажиллагааг дэмждэг Хятад зэрэг улсуудыг хариуцлагад татах боломж юм” гэж тус яам мэдэгдсэн байна. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд тухайлбал, Японы ган, хөнгөн цагаанд 2018 онд тогтоосон Америкийн татварын асуудлыг хэлэлцэх аж.