БНХАУ-д түүхий нүүрсний олборлолт өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д энэ оны 10 дугаар сард
түүхий нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн хувиар өсөж, 360 сая тоннд
хүрлээ гэж тус улсын Статистикийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлжээ.
Тухайн сард олборлосон нүүрсний хэмжээг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.5 хувиар өссөн байна. Мөн Хятад улс 10 дугаар сард 26.94 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Улсын хэмжээнд энэ
оны 1-10 дугаар сард 3.3 тэрбум тонн түүхий нүүрс олборлосон бөгөөд энэ нь 2020
оны мөн үеийнхээс 4 хувиар, 2019 оныхоос 4.1 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн тухайн хугацаанд 257.34 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 1.9 хувиар
өсжээ.