БНХАУ-ын жижиглэнгийн худалдаа өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-16 11:50:40

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн сард БНХАУ-д өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны хэмжээ 4.104 их наяд юань (644.27 тэрбум орчим ам.доллар) болж, жилийн дундаж үзүүлэлтээс 3.9 хувиар өслөө тус улсын статистикийн газраас лхагва гарагт нийтэлсэн тайланд дурджээ.


Тайлангаас үзвэл, өнгөрсөн сард хөдөө орон нутгийн жижиглэнгийн худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсөж, 570.6 тэрбум юань (89.58 тэрбум орчим ам.доллар) болсон байна. Хот суурин газруудад энэ үзүүлэлт 3.7 хувиар өсөж, 3.533 их наяд юаньд (554.63 тэрбум орчим ам.доллар) хүрчээ. 


Нэгдүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд интернэтээр дамжуулан хийсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ мэдэгдэхүйц өссөн байна. 11 дүгээр сарын эцэст энэ үзүүлэлт 11.874 их наяд юаньд (1.86 их наяд орчим ам.доллар) хүрч, жилийн дунджаас 15.4 хувиар өссөн байна.

関連ニュース