Иордан голын Баруун эрэгт мөргөлдөөн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР. /TASS/. Иордан голын эрэгт Израилын цэргүүдтэй мөргөлдсөний улмаас гэмтэж шархадсан палестинчуудын тоо 127 болж нэмэгджээ.
Энэ тухай “South Al-Aqsa” радио Палестины Улаан хавирган сар нийгэмлэгээс пүрэв гарагийн орой гаргасан мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.
Иордан голын Баруун эргийн Наблус мужийн баруун хойд хэсэгт орших Бурка тосгонд болсон мөргөлдөөний улмаас Палестины 100 орчим иргэн бэртэж шархадсан гэж Палестины WAFA агентлаг урьд нь мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, одоо Калькилья хотын орох гарах хэсэгт палестинчууд болон Израилын цэргүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн болж байгаа аж.
Наблус мужийн оршин суугчид еврейчүүдийн суурин барьж байгаа Сабих уулын орой руу өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээс хойш ихэвчлэн баасан гарагт жагсаал зохион байгуулж байгаа бөгөөд Израилын цагдаа, цэргийн алба хаагчид ийм жагсаал зохион байгуулахад саад болж байна гэж WAFA агентлаг мэдээлжээ.