“Tesla”-гийн хувьцаа унаж, Илон Маск 21 тэрбум гаруй ам.доллар алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийнх нь хувьцаа унасны улмаас Америкийн бизнес эрхлэгч Илон Маск пүрэв гарагт 21 тэрбум гаруй ам.доллар алджээ.
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Маскийн хөрөнгө 21.5 тэрбум ам.доллар буюу 8.84 хувиар буурчээ. Ийнхүү одоогийн байдлаар түүний хөрөнгө 221.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Гэсэн хэдий ч тэрбээр “Forbes” сэтгүүлээс гаргадаг манай гаргийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Уг жагсаалтын хоёрдугаарт, Францын LVMH (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхий захирал Бернар Арно (188.6 тэрбум а.доллар) бичигдэж байгаа бол гуравдугаарт, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос (165.8 тэрбум ам.доллар) оржээ.
Пүрэв гаргийн арилжааны явцад “Tesla” компанийн хувьцаа 10.75 хувиар буурч, 837 ам.доллар болсон байна. Тус компани шинэ загваруудаа гаргахаа ирэх жил хүртэл хойшлуулсан тухайгаа өмнө нь мэдээлжээ.