ДХБ: БНСУ-ын угаалгын машинд татвар ногдуулах нь хууль зөрчсөн үйлдэл
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д үйлдвэрлэсэн угаалгын машинд АНУ татвар ногдуулж, хамгаалалтын арга хэмжээ авсан нь Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гэж тус байгууллагын шинжээчид үзсэн тухай БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээлжээ.
АНУ 2018 оны 2 дугаар
сараас эхлэн БНСУ-д үйлдвэрлэсэн том оврын угаалгын машинд татвар ногдуулж, хамгаалалтын бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь "Samsung electronics", "LG electronics" компаниудын эсрэг авсан арга хэмжээ ажээ.
Харин БНСУ-ын зүгээс тус шийдвэрийг эсэргүүцэж, мөн оны 5 дугаар сард АНУ-ыг олон улсын худалдааны дүрэм, журмыг
зөрчиж, импортыг хязгаарласан хэмээн буруутгаж ДХБ-д ханджээ.
АНУ нь БНСУ-аас импортлох эхний 1.2 сая ширхэг том оврын угаалгын машинд 20 хувийн татвар, түүнээс хэтэрсэн тохиолдолд 50 хувийн татвар ногдуулахаар шийдсэн байна.