Өнгөрсөн онд Бээжинд дижитал юаниар хийсэн гүйлгээний хэмжээ 1.5 тэрбум ам.доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-10 16:35:20

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн онд 9.6 тэрбум юань буюу одоогийн ханшаар 1.5 тэрбум гаруй ам.долларын гүйлгээг дижитал юаниар хийсэн тухай тус хотын Санхүүгийн хяналтын газрын орлогч дарга Ван И мэдээллээ.


“Өнгөрсөн онд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан, дижитал юаниар хийсэн гүйлгээний хэмжээ 9.6 тэрбум юаньд хүрсэн” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Түүний хэлснээр, дижитал юаниар төлбөр хийх боломжтой туршилтын төлбөрийн цэгүүдийн сүлжээ хурдацтай өргөжиж байна.


"“Дасин” олон улсын нисэх онгоцны буудал болон аялал жуулчлалын Ванфүжин гудамжнаас эхлээд өвлийн Олимпын наадмын байгууламжуудын нийт нутаг дэвсгэрийг хамарсан газруудад дижитал юаниар төлбөр хийх боломжтой 400 000 гаруй цэг бий. Бээжинд энэхүү виртуал валютаар төлбөр хийх газруудын тоо цаашид улам нэмэгдэнэ" гэж Ван Ин нэмж хэлжээ.


Хятад улс 2019 оны сүүлчээр дижитал юанийг нэвтрүүлж эхэлжээ. Туршилтын энэхүү төсөлд олон хот нэгдсэн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар төлбөр тооцооны энэ хэрэгслээр төлбөр хийх боломжтой цэгийн тоо тус улсад 3.5 саяд хүрчээ. Бээжингийн өвлийн олимпын наадам нь дижитал юанийн хөгжлийн шинэ шат болох ёстой байна. 

関連ニュース