Европын Холбоо ОХУ, Израил, Бермудыг саарал жагсаалтад оруулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ ОХУ, Израил, Бермуд, Британийн Виржинийн арлуудыг саарал жагсаалтдаа оруулахаар төлөвлөж байгаа тухай “EUobserver” интернэт хэвлэл уг баримт бичгийн төслийн хувилбараас эш татан мэдээлэв.
Тус хэвлэлд мэдээлснээр, ЕХ-ны сайд нар жагсаалтын шинэчилсэн хувилбарыг хоёрдугаар сарын 24-нд батлах бололтой. Энэ жагсаалтад улс орнуудыг оруулах шалгуурт өөрчлөлт орсноор өөр 10 улс нэмэгдэх төлөвтэй байна.
Саарал жагсаалтад татварын бодлогодоо шинэчлэл хийнэ гэж амласан ч хийгээгүй улсуудыг оруулдаг.
Өөр нэг жагсаалт байдаг нь татварын чиглэлээр ЕХ-той хамтран ажиллахаас татгалзсан эсвэл татварын тогтолцооныхоо менежментэд дутагдалтай ажилласан улс орнуудыг оруулдаг “хар жагсаалт” юм. Энэ жагсаалт нь ялангуяа татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтад хувь нэмэр оруулах зорилготой ажээ.