ДХБ-ын Сайд нарын бага хурал зургаадугаар сард болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЖЕНЕВ. /Xinhua/.
Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүд Сайд нарын 12 дугаар бага хурлыг Швейцарын Женев хотноо ирэх
зургаадугаар сарын 13-наас эхлэх долоо хоногт зохион байгуулахаар тохиролцлоо
гэж тус байгууллага лхагва гарагт мэдээлэв.
ДХБ-ын хэвлэлийн
мэдэгдэлд дурдсанаар, зохион байгуулагч Швейцар улсад “COVID-19” халдварын
тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг сулруулж байгаатай холбогдуулан Ерөнхий
зөвлөл энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд уулзалтыг товыг сүүлд гаргах ажээ.
Сайд нарын 12 дугаар бага хурлыг анх 2020 оны зургаадугаар сард Казахстаны нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулахаар шийдвэрлээд байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан юм.
Хожим нь Швейцарт 2021 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын
3-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон ч коронавирусний шинэ “омикрон” хувилбарын тархалтын улмаас зорчих
хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон нь олон орны сайд нарыг Женевт ирэх боломжийг
хязгаарласан тул дахин хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Сайд нарын бага
хуралд ДХБ-ын 164 гишүүн орны Худалдааны сайд тэргүүтэй бусад өндөр албан
тушаалтнууд оролцдог билээ.