ЕХ-ны БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал өнгөрсөн онд гуравны нэгээр нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН. /Reuters/. БНХАУ-аас импортлох барааны хэмжээ ихэссэнтэй
холбоотойгоор ЕХ-ны БНХАУ-тай хийх худалдааны алдагдал өнгөрсөн онд гуравны
нэгээр нэмэгдсэн талаар ЕХ-ны Статистикийн газраас баасан гарагт мэдээлэв.
Тодруулбал, 2020 онтой
харьцуулахад өнгөрсөн онд ЕХ-ны БНХАУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүний
хэмжээ 20 хувиар нэмэгдэж 472 тэрбум юаньд хүрсэн байна.
Улмаар ЕХ-ны БНХАУ-тай
хийх худалдааны алдагдал 249 тэрбум юаньд хүрчээ. Харин ЕХ-наас БНХАУ руу хийх
экспортын хэмжээ харьцангуй бага буюу 10 хувиар нэмэгджээ.
БНХАУ-ын дарга Ши
Жиньпин баасан гарагт Хятад, ЕХ-ны удирдагчдын цахим уулзалт дээр хэлсэн
үгэндээ, БНХАУ-ын ЕХ-ны талаарх бодлого тогтвортой байгааг онцолсон байна.
Тоо баримтаас үзвэл,
БНХАУ нь өнгөрсөн онд ЕХ-ны хамгийн том импортын түнш байсан бөгөөд экспортын
хувьд АНУ, Их Британий дараагаар гурав дахь том экспортын түнш байжээ.
БНХАУ-аас импортолж буй
бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг харилцаа холбооны тоног төхөөрөмж, дата
боловсруулах тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл зэрэг бараа эзэлжээ.
ЕХ-ноос БНХАУ руу автомашин
болон түүний сэлбэг хэрэгсэл зэрэг барааг голчлон экспортолсон байна.