"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян" эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-05 16:58:29
Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг. Манай улс 2012 оноос эхлэн тус өдрийг угтан жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-г зохион байгуулдаг уламжлалтай.
Архангай аймагт өчигдөр сарын аяны нээлтийг хийлээ. Арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын нийт 200 гаруй ажилтан, албан хаагчдад холбогдох хууль дүрэм, сайн туршлагын талаар мэдээлэл өглөө.
Энэ жил олон улсын хөдөлмөрийн байгууллагаас "Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье" уриа дэвшүүлж, орон даяар сарын аяныг эхлүүлж байна.

関連ニュース