Сирийн Серакаб хотод хлорын хийтэй торх хаяжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-03 10:22:55

ДАМАСК. /ВВС/. Сирийн Идлиб мужийн Серакаб хотод хлорын хий агуулсан торхнуудыг агаараас хаясан гэж эмч нар, аврагчид мэдэгдэв.

Одоогийн байдлаар уг хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна.

Хлорын хийнд хордсон хүн богино хугацаанд амьсгаа нь боогдож, амнаас нь цустай хөөс сахардаг ажээ. Одоогийн байдлаар уг хорт хийнд 30 орчим хүн, голдуу хүүхэд, эмэгтэйчүүд хордсон байна.

Засгийн газар болон босогчдын бүлэглэлүүдийг уг хэрэгт буруутгаж байгаа боловч тэд химийн бодис ашиглаагүй гэж эсэргүүцжээ.

Серакаб хотод хлорын хий хаяхаас хэдэн цагийн өмнө хотын ойролцоо нисэж явсан ОХУ-ын цэргийн нисдэг тэрэг босогчдын суманд оногдож сүйрсэн бөгөөд үүний улмаас багийн таван гишүүн амиа алджээ. Энэ нь ОХУ-ын хувьд Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш гарсан хамгийн том хохирол болж байна.

Д.Нямтулга

関連ニュース