Лондоны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /ВВС/. Их Британийн нийслэл Лондон хотын төвийн Расселын талбайд хутгаар зэвсэглэсэн этгээд нэг эмэгтэйг хөнөөж, таван хүнийг шархдуулжээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн орой 22:33 цагт цагдаа болон түргэн тусламжийн газарт “хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хүмүүс рүү халдлаа” гэсэн дуудлага өгсөн байна.
Хэргийн газарт очиход зургаан хүн шархадсан байсан байна. Харин нэг эмэгтэй шархаа даалгүй удалгүй амьсгал хураажээ.
22:39 цагт уг халдлагыг үйлдсэн этгээдийг баривчилсан байна.
Үүнийг террорист халдлага гэж цагдаа нар үзэж байна.
Г.Доржханд