Оросын дэд консул руу халдсан залууг буудан хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Skynews/. Бразилын Рио-Де-Жанейро хот дахь Оросын дэд консул залууг дээрэмдэх гэж оролдсон зэвсэгт этгээдийг өөрийнх нь буугаар буудан хөнөөжээ.
Оросын консулын газарт дэд консулын алба хашдаг бразил хуульч Маркос Сезар Ферес Брагаг дээрэмдэх гэж оролдсон этгээдийг Брага өөрөө барьж, зэвсгийг нь булаан, буудан амийг нь хөнөөсөн байна гэж “Daily Mail” сонинд мэдээлжээ.
Олимпын цэнгэлдэх хүрээлэн болон тамирчдын байрлаж буй хотхоны ойролцоо Маркос Сезар Ферес Брага Олимпын бамбарын цуваа явж өнгөрөхийг хүлээн зам дээр түгжрэн зогсож байх үед түүн рүү нэгэн зэвсэгт этгээд халдсан байна.
Д.Нямтулга