Киргиз улс элсэн чихрийн экспортод хориг тавив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БИШКЕК. /AFP/. Киргиз улсын Засгийн газар хүнсний аюулгүй байдал, үнэ өртгийг харгалзан үзэж хөрш Казахстан улсад элсэн чихэр экспортлохыг зургаан сарын хугацаанд хориглож байгаагаа лхагва гарагт зарлав.
Украины дайн эхэлснээс
хойш дээрх хоёр улсад элсэн чихрийн үнэ огцом өссөн байна.
Дотоодын эрэлт хэрэгцээг
харгалзан ОХУ энэ оны гуравдугаар сард цагаан болон түүхий элсэн чихрийн экспортыг
хориглох тухай тогтоолыг баталсан.
Казахстан улс мөн өнгөрсөн
сард зургаан сарын хугацаатай экспортын хориг тавьсан юм.
Киргиз улсын
хэвлэлүүдийн мэдээлснээр, тавдугаар сард Казахстан улсын хориг хэрэгжиж
эхэлснээс хойш Киргиз улсаас Казахстан руу их хэмжээний элсэн чихэр экспортолж байгаа
аж.